Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗРЫН ДАРГА

ПҮРЭВЖАВЫН БАТБААТАР

Боловсрол

  • Нийслэлийн Баянгол дүүргийн “Сэтгэмж” цогцолбор сургууль – Бүрэн дунд боловсрол
  • Хөдөө аж, ахуйн их сургууль – Математик, программ хангамж
  • Монгол Улсын Их Сургууль, Хууль зүйн сургууль – Эрх зүйч
  • Удирдлагын академи – Төрийн удирдлагын магистр

Мэргэшил

  • Удирдлагын академи – Төрийн удирдлагын мэргэшүүлэх

                                                                                                                                                      Ажилласан байдал

2008-2009 он: “Нью-Cоник” ХХК-ийн Байгууллага хариуцсан мэдээллийн технологийн инженер

2009-2010 он: Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн Компьютер техникийн ажилтан

2010-2013 он: Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологи, техник ашиглалтын хэлтсийн референт

2013-2017 он: Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн референт

2017-2020 он: Улсын Их Хурлын Тамгын газрын Мэдээллийн технологийн хэлтсийн ахлах референт

2020-2023 он: Улсын Их Хурлын Инновац, цахим бодлогын байнгын хороо хариуцсан ахлах зөвлөх

Одоо эрхэлж буй ажил, албан тушаал

2023 оны 01 дүгээр сарын 11-ний өдрөөс Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга