Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Завхан аймагт төрийн цахим үйлчилгээг операторын горимоор хүргэх албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг Улиастай хотод 2023 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр зохион байгууллаа.
Сургалтад нийт 20 албан хаагчид хамрагдлаа.
Төрийн уламжлалт үйлчилгээг шинэ шатанд гаргаж, үйлчилгээний нэр төрөл, стандарт, хүртээмжийг сайжруулах үндсэн чиг үүрэг бүхий Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар цаашид үе шаттайгаар чадавхжуулах сургалт хийхээр ажиллаж байна.