Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БАЯНХОНГОР АЙМАГТ ХАМГИЙН АНХНЫ ЯВУУЛЫН “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээг хүн, хуулийн этгээдэд “ХУРДАН” шуурхай, хүртээмжтэй хүргэх хамгийн анхны явуулын “ХУРДАН” цэг байгуулагдлаа.

Энэхүү явуулын “ХУРДАН” цэг нь алслагдсан сумуудад төрийн үйлчилгээг иргэдэд хүргэхээс гадна отроор яваа малчид төрийн үйлчилгээг цаг алдахгүй авах боломж бүрдэж байна.

Операторын горимоор иргэдэд төрийн үйлчилгээ үзүүлэх “ХУРДАН” цэг Баянхонгор аймагт нээгдсэнээр орон нутгийн 5 дахь салбар болж, тус аймгийн 90,000 гаруй иргэдэд төрийн үйлчилгээ ойртож байна.