Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

НИЙСЛЭЛИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, цахим үндэстэн болох зорилгын хүрээнд бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг өнгөрсөн онд нийслэл болон орон нутгийн хэмжээнд нийт 28 мянга гаруй төрийн албан хаагч, иргэдэд зохион байгуулсан билээ.

Энэ онд нийслэлийн хэмжээнд төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг 2024 оны 01 дүгээр сарын 10-аас 11-ний өдрүүдэд дараах сэдвээр зохион байгууллаа.

Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр “Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ”, “Цахим ур чадвар”;

Сургалт хөгжлийн хэлтсийн Ахлах мэргэжилтэн Ж.Хүрэлчимэг “Цахим хөгжлийн дэмжих хуулиуд”;

Сургалт хөгжлийн хэлтсийн Мэргэжилтэн Т.Гантогтох “Цахим орчинд хүүхэд хамгаалал, /E-Kids/”;

Сургалт хөгжлийн хэлтсийн Мэргэжилтэн Г.Элбэгжаргал “Багаар ажиллах ур чадвар”.

Тус сургалтад:

✧ Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газар, Газрын алба, Биеийн тамир спортын хороо, Статистикийн хэлтэс, Худалдан авах ажиллагааны алба, Нийгмийн даатгалын хэлтэс, Гэр бүл хүүхэд залуучуудын хэлтэс, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвийн нийт 235 төрийн албан хаагч;

✧ Ражив Гандийн нэрэмжит үйлдвэрлэл урлалын политехник коллежийн 85 багш нар хамрагдаж, мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.