Монгол Улсын урт хугацааны хөгжлийн баримт бичиг “Алсын хараа-2050”, Засгийн газраас хэрэгжүүлж буй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хот, хөдөөгийн сэргэлтийн хүрээнд ЦХХХ-ны сайдын баталсан “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг хангах, МУ-ын Ерөнхий сайдаас үүрэг болгосон бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилтын дагуу, МУ-ын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахимд хэвшье” уриатай “Digital first D-1” арга хэмжээг 21 аймагт зохион байгуулах гэж байна.
Харилцаа холбоо, Мэдээллийн технологийн салбарын хувийн хэвшлийн байгууллагуудын санаачилга, оролцоо, дэмжлэгтэйгээр ЦХХХЯ, түүний харьяа салбар байгууллагууд хамтран зохион байгуулж буй тус арга хэмжээний хүрээнд
Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх
Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх
Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлээр олон талт цогц арга хэмжээг хэрэгжүүлэхээр төлөвлөөд байна.
Иргэд олон нийтэд зориулсан цахим ур чадварын сургалтууд, Бизнес эрхлэгч, аж ахуй нэгжүүдэд зориулсан зөвлөгөө мэдээллүүд, Төрийн албан хаагчдад зориулсан төрийн цахим үйлчилгээний тухай хичээлүүдийг тусгай хөтөлбөрөөр, сургагч багш нар зааж, мэргэжлийн инженерүүд зөвлөгөө өгч, мэдээллийн технологи үйлдвэрлэгчид бүтээгдэхүүнээ танилцуулж, санал болгож, хамтын ажиллагаа эхлүүлэх боломж олгоно.
Аймаг, орон нутгийн цахим бэлэн байдлын үнэлгээг танилцуулж, цаашид авах ага хэмжээний тухай зөвлөх, цахим аймгийн бодлогын баримт бичиг, төсөл, хөтөлбөрүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх, дэмжлэг үзүүлэх, аймгуудын харилцаа холбоо, мэдээллийн технологийн дэд бүтэц, систем архитектурыг хөгжүүлэхэд мэргэжил арга зүйн дэмжлэг үзүүлэх, орон нутагт программ хангамж, систем худалдан авахад хуульд заасан нийтлэг шаардлага, нөхцөлийг мөрдүүлэх, иргэд олон нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалт, арга хэмжээг зохион байгуулна.
Тус арга хэмжээг газар дээр нь хэрэгжүүлэх төр хувийн хэвшлээс бүрдсэн ажлын хэсэг 3-р сарын 11-ний өдрөөс Говийн бүсийн аймгуудаас эхлэн өртөөчлөн ажиллах болно.