Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЧИНГЭЛТЭЙ ДҮҮРЭГТ ЦАХИМ УР ЧАДВАР ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс хамтран “Цахим ур чадварыг дээшлүүлэх” мэдлэг мэдээлэл олгох сургалтыг Чингэлтэй дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудын ахлах ангийн сурагчдад хүргэж эхэллээ.

Сургалтын нээлтийн арга хэмжээ Нийслэлийн Ерөнхий Боловсролын Лаборатори 23 дугаар сургууль дээр зохион байгуулагдаж Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар, Чингэлтэй дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга Ж.Лхагвасүрэн, Нийслэлийн Ерөнхий боловсролын 23 дугаар сургуулийн захирал Ш.Оюунсүрэн нар оролцлоо.

Сургалтаар Орчин үеийн дэвшилтэт технологиуд, хувь хүний мэдээллийн аюулгүй байдал, цахим орчинд мэдээллийг баталгаат эх сурвалжаас олж авах, мэдээлэл дүн шинжилгээ хийх, цахим орчны үе тэнгийн дээрэлхэлтийн үр нөлөө, хүүхэд хамгааллын талаарх программ мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар мэдлэг олгож байна. Цаашид тус дүүргийн ерөнхий боловсролын 15 сургуулийн ахлах ангийн сурагчдыг “Цахим ур чадварыг дээшлүүлэх” мэдлэг мэдээлэл олгох сургалтад хамруулах юм.

May be an image of 1 person and text