Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ӨВӨРХАНГАЙ АЙМАГ 24/7 “ЦАХИМ ТӨВ”-ТЭЙ БОЛЖ, ИРГЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭГ ТҮРГЭН, ШУУРХАЙ, ХҮНДРЭЛ, ЧИРЭГДЭЛГҮЙ АВАХ БОЛОМЖ БҮРДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Тус цахим төвд:

Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК

Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх “ТҮЦ” машин,

ХУР-ДАН систем,

4 банкны АТМ, КИОСК машин зэрэг үйлчилгээ нэг дор байрлаж, нэг цэгээс үйлчилгээ авах орчин, нөхцөл бүрдлээ.