Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОРОН НУТГИЙН ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ “DIGITAL FIRST-D1” АРГА ХЭМЖЭЭ УВС АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, харилцаа холбооны яамны санаачлагаар бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалын хүрээнд “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийг хэрэгжүүлэхэд бодлого, арга зүйн дэмжлэг үзүүлэх, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх зорилгоор “Цахимд хэвшье” уриатай “Digital first-D1” арга хэмжээг харьяа, салбар байгууллагуудын дэмжлэгтэйгээр харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын 20 гаруй төр, хувийн хэвшил, төрийн бус байгууллагын идэвх санаачилга, оролцоотойгоор хамтран зохион байгуулж байна.

“Цахимд хэвшье” уриатай энэхүү арга хэмжээг 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс ерөнхий зохион байгуулагчаар ажиллаж байгаа бөгөөд өнөөдөр (2024.04.10) баруун бүсийн 4 дэх аймаг болох Увс аймагт үргэлжилж байна.

Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор улсын хэмжээнд өрнүүлж буй тус арга хэмжээний ажлын хэсгийн ахлагчаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ажиллаж байна.

Өдөрлөгийн хүрээнд:

Аймгийн удирдах албан тушаалтан, төрийн албан хаагчид, ЕБС-ийн багш, сурагчид, хувиараа бизнес эрхлэгч иргэд, олон нийтэд зориулсан тусгай хөтөлбөр бүхий сургалт, хичээлүүд

Мэдээллийн технологийн үндэсний программ хангамж үйлдвэрлэгч компаниудын болон орон нутгийн аж ахуй нэгж, компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээний үзэсгэлэн худалдаа, мэргэжлийн багийн зөвлөх үйлчилгээ

Төрийн үйлчилгээг цахимжуулах шийдэл бүхий төрийн байгууллагын удирдлагууд мэдээллийн технологийн компани хоорондын багийн болон ганцаарчилсан уулзалт, бүтээгдэхүүн үйлчилгээний танилцуулга

Орон нутгийн жижиг дунд болон хувиараа бизнес эрхлэгчдэд цахим ур чадвар олгох сургалт, технологийн шийдлүүдийн танилцуулга зэрэг олон талт, цогц арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдаж байна.