Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас иргэдийг цахим хэрэглээнд хэвших ур чадвар, мэдлэг, ойлголтыг олгох, дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг нийслэл төдийгүй орон нутагт зохион байгуулан ажиллаж байна.
Тус ажлын хүрээнд өнөөдөр /2024.05.16/ “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-ийн 110 ажилтан, албан хаагчдад “Цахим ур чадвар” сэдвээр Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр сургалт орлоо.