Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх, иргэдэд төрийн үйлчилгээг түргэн шуурхай хүргэх зорилгоор “ХУРДАН” цэгийг нийслэл, орон нутагт төдийгүй хилийн чанадад үе шаттайгаар байгуулан ажиллаж байна.
Өнөөдөр /2024.06.18/ Бүгд Найрамдах Беларусь Улсад суугаа Элчин сайдын яаманд “ХУРДАН” цэг нээгдэж, хилийн чанадад нээсэн 31 улсын 47 дахь цэг боллоо.
Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд Найрамдах Беларусь Улсад сурч, ажиллаж, амьдарч буй 40 гаруй Монгол Улсын иргэд төрийн 43 байгууллагын 478 төрлийн үйлчилгээг нэг дороос авах боломжтой бөгөөд үүнээс 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй авах боломж бүрдэж байна.