Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

Дархан-Уул аймагт Нэгдсэн Үндэсний Байгууллагын хөгжлийн хөтөлбөр хэрэгжинэ

Facebook
Twitter
LinkedIn

Нэгдсэн Үндэсний Байгууллагаас Монгол Улсын анхны “Жишиг цахим аймаг” тодотголтой Дархан-Уул аймагт төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх чиглэлийн хөгжлийн хөтөлбөрийн төсөлд хөрөнгө оруулах санамж бичиг өнөөдөр /2024.11.12/ байгуулагдлаа.

Тус төслийн хүрээнд төвийн бүсийн жишиг цахим сургалтын төв, төрийн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор хөдөлгөөнт цэгийг бүрэн тохижуулах юм.