Архангай аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсээс Эрдэнэбулган сумын 7 багийн Засаг дарга нар, нийгмийн ажилтнуудад албан бичиг солилцооны дундын систем ашиглах, цахим суурьтай баримт бичиг боловсруулах талаар сургалт зохион байгууллаа.

Сургалтын агуулга:
- ERP системийн танилцуулга
- ERP систем дээр албан бичиг төлөвлөх
- Тоон гарын үсэг ашиглан цахим суурьтай бичиг баримтад гарын үсэг зурах
- Ирсэн албан бичгийг шийдвэрлэх, хариу өгөх
Тус сургалт нь төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх, үйл ажиллагааг илүү хялбар, үр дүнтэй болгоход чиглэсэн юм.