Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын хамт олон ажилтан, албан хаагчдын эрүүл мэндийг дэмжих, идэвхтэй хөдөлгөөн, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэхийн зэрэгцээ байгууллагын соёл, хамтын ажиллагаа, багийн уур амьсгалыг сайжруулах зорилгоор “спорт өдөрлөг”-ийг зохион байгууллаа.

Өдөрлөгт Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын төв болон 21 аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний газрын төлөөлөл оролцож, 3×3 сагсан бөмбөг, гар бөмбөг, ширээний теннис, дартсын төрлүүдээр нөхөрсөг тэмцээн өрнүүлэв.

Спортын тэмцээн нь зөвхөн өрсөлдөөнөөс гадна төв болон орон нутгийн нэгжүүдийн албан хаагчид харилцан танилцах, туршлага солилцох, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, байгууллагын хэмжээнд эерэг, нээлттэй харилцааг бий болгох зорилготой юм.

Нэгэн өдрийг эрч хүч, нөхөрсөг уур амьсгал дунд өнгөрүүлсэн оролцогчид багаар ажиллах чадвар, эв нэгдэл, харилцан ойлголцлоо бэхжүүлж, байгууллагын үнэт зүйлсийг спортын талбай дээр бодитоор хэрэгжүүллээ.


