“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-тай хүний нөөцийн чадавх, туршлага, нөөц боломжид тулгуурлан цахим шилжилтийг дэмжих, ажилтан, албан хаагчдын цахим ур чадварыг нэмэгдүүлэх, дэвшилтэт технологийн хэрэглээг өргөжүүлэх чиглэлээр хамтын ажиллагааны уулзалт зохион байгууллаа.

Мөн Эрдэнэт үйлдвэрийн мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн туршлага, хүний нөөцийн боломжид тулгуурлан төрийн байгууллагын үйл ажиллагаанд инновац, технологийн шийдлийг нэвтрүүлэх, цахим шилжилтийг дэмжих чиглэлээр хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг хэлэлцэв.

Түүнчлэн Эрдэнэт үйлдвэрийн үйл ажиллагаа, технологийн орчин, дэвшилтэт туршлагатай газар дээр нь танилцаж, харилцан туршлага солилцох уулзалт, арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцлоо

