Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОЛОН НИЙТИЙН ХЯНАЛТЫГ ХЭРЭГЖҮҮЛЭХЭД ДЭМЖЛЭГ ҮЗҮҮЛНЭ

Facebook
Twitter
LinkedIn

“Олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд төрийн байгууллагаас дэмжлэг үзүүлэх нь” сэдэвт чадавхжуулах уулзалт, сургалтыг 2026 оны есдүгээр сарын 24-ний өдөр Авлигатай тэмцэх газрын Олон нийтийн төвд зохион байгууллаа.

Сургалтад нийслэл, есөн дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын алба, Засаг даргын Тамгын газрын албан хаагчид болон иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцож, олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэх чиглэлээр мэдлэг, ур чадвараа дээшлүүлж, туршлага солилцлоо.

Сургалтын үеэр “Нийтийн мэдээллийн ил тод байдал (шилэн индекс)-ын хэрэгжилтийг хангах нь”, “Захиргааны хэм хэмжээний актад дүн шинжилгээ хийх нь”, “Хөндлөнгийн үнэлгээ явуулахад анхаарах зүйл, туршлага”, “Худалдан авах ажиллагаанд анхаарах асуудал” сэдвээр холбогдох байгууллага, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл мэдээлэл хийв.

Мөн оролцогчид олон нийтийн хяналтыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй асуудал, төрийн байгууллагаас үзүүлэх дэмжлэг, хамтын ажиллагааг сайжруулах боломжийн талаар хэлэлцэж, санал солилцов.

Уг сургалт нь төрийн байгууллага, иргэний нийгмийн байгууллага болон иргэдийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, олон нийтийн хяналтын үр нөлөөг нэмэгдүүлэхэд чиглэсэн юм.