Хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг хурдан шуурхай, хүртээмжтэй хүргэх боловсон хүчнийг чадавхжуулах, шинэ мэдлэг, мэдээлэл олгох сургалтыг Говь-Алтай аймагт зохион байгуулж, 19 сумын нийт 27 албан хаагчид хамрагдлаа.

Чадавхжуулах сургалтыг:
- Операторын систем дээр ажиллах заавар,
- Тоног төхөөрөмжтэй холбоотой мэдээлэл,
- Албан хаагчийн түр журам,
- Цахим хөгжлийн багц хууль,
- Хувь хүний хөгжил,
- Харилцаа,
- Хандлага зэрэг сэдвүүдийн хүрээнд зохион байгуулав.

