Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ДУНДГОВЬ АЙМАГТ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ “ХУРДАН” ЦЭГ БАЙГУУЛАГДЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээг иргэдэд ойроос, хурдан шуурхай үзүүлэх зорилго бүхий “ХУРДАН” цэг өнөөдөр буюу 2023 оны 5 дугаар сарын 24-ний өдөр Дундговь аймагт нээгдэж, тус аймагт оршин суугаа 48,000 гаруй иргэд төрийн үйлчилгээг цаг алдалгүй авах бүрэн боломжтой боллоо.

Нээлтийн үйл ажиллагаанд:

  • Улсын Их Хурлын гишүүн, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны дарга Г.Мөнхцэцэг
  • Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Цахим хөгжлийн бодлогын хэрэгжилтийн зохицуулах газрын дарга Б.Билэгдэмбэрэл
  • Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар
  • Аймгийн ИТХ-н дарга С.Од-Эрдэнэ
  • Аймгийн Засаг даргын орлогч М.Анхбаяр
  • Аймгийн ЗДТГ-н дарга Л.Доржбат
  • Аймгийн Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн дарга Н.Түвшинжаргал
  • Аймгийн Санхүү, төрийн сангийн хэлтсийн дарга Г.Энхтайван
  • Аймгийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Л.Баярсайхан
  • Аймгийн Татварын хэлтсийн дарга М.Туяацэцэг
  • Аймгийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Г. Хишигдаваа
  • Аймгийн Монгол шуудан ХК-н дарга Ц.Бадамцэрэн
  • Аймгийн Мэдээлэл холбооны сүлжээ ХХК-н дарга Б.Өлзийбаяр
  • Аймгийн Онцгой байдлын газрын дарга Ц.Төрбилэг болон иргэдийн төлөөлөл оролцлоо.