Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

СҮХБААТАР АЙМГИЙН ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ САЙЖРУУЛАХ СУРГАЛТ, ЦАХИМ ШИЛЖИЛТИЙГ ҮНЭЛЭХ ШАЛГУУР ҮЗҮҮЛЭЛТ, АРГА ЗҮЙН ТАЛААР ТАНИЛЦУУЛГА ХИЙЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-Монгол” академи хамтран “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Сүхбаатар аймгийн төрийн албан хаагчдын цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг “И-Монгол академи” УТҮГ-ын сургагч багш О.Билгүүн зохион байгууллаа.

Сургалтыг Мэдээллийн аюулгүй байдал, Тоон гарын үсэг, “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам, “Албан бичиг солилцооны дундын систем” зэрэг сэдвийн хүрээнд хийж, цахим шилжилтийн бэлэн байдлын үнэлгээ хийх аргачлалыг танилцууллаа.