“Цахим аймаг” бодлогын зөвлөмж, сургалт, судалгаа, үнэлгээ арга хэмжээний хүрээнд Говь-Алтай аймгийн төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгууллаа.

Уулзалтаар ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ЦХХХЯ-наас хэрэгжүүлж буй бодлого, үйл ажиллагааг танилцуулж, И-Монгол академи УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын дарга Х.Энхманлай “Цахим аймаг” бодлогын зөвлөмж, Говь-Алтай аймгийн ТЦҮЗХ-ийн дарга Д.Сумъяабазар аймгийн цахим шилжилтийн талаар хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг танилцуулсан бол И-Монгол УТҮГ-ын Салбар дундын зохицуулалтын газрын процесс аналист П.Оргил “Цахим шилжилтийг үнэлэх шалгуур үзүүлэлт, арга зүй”-н талаар сургалт оров.

Уулзалтад Говь-Алтай аймгийн төрийн 50 орчим байгууллагын 150 гаруй албан хаагч оролцож, тавьсан илтгэл, мэдээллийн хүрээнд асуулт хариулт өрнүүлж, санал солилцлоо.






