Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ЦХХХЯ, ТЦҮЗГ, “И-МОНГОЛ” АКАДЕМИ УТҮГ-ЫН ХАМТАРСАН АЖЛЫН ХЭСГИЙН БАГ “ЦАХИМ БАЯНХОНГОР-2023” АРГА ХЭМЖЭЭНД ОРОЛЦОЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахим Баянхонгор-2023” Нээлттэй ирээдүй арга хэмжээ өнөөдөр Баянхонгор аймагт зохион байгуулагдаж байна.

Энэхүү арга хэмжээ нь төрийн цахим үйлчилгээг иргэддээ сурталчлан таниулах, цахим шилжилтийн хүрээнд хийж, хэрэгжүүлсэн онцлох ажлуудаа танилцуулах, иргэдийн цахим ур чадварыг сайжруулах сургалт, хэлэлцүүлэг өрнүүлэх зорилгоор төрийн бүх шатны байгууллагуудаа хамруулан зохион байгуулж байна.

Арга хэмжээнд харилцаа холбоо, мэдээлэл технологи, боловсрол, банк санхүү, зам тээвэр ложистик, виртуал технологи, пос төхөөрөмж, зөвлөх үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг томоохон гарааны 20 гаруй компани бүтээгдэхүүн үйлчилгээгээ танилцуулан оролцож байна.