Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд өнөөдөр /2023.11.21/ “Радио Телевизийн Үндэсний Сүлжээ” УТҮГ-ын удирдлагуудтай албан уулзалт хийлээ.

Тус байгууллага нь 21 аймагт салбартай бөгөөд МҮОНТ, арилжааны телевизүүдийн хөтөлбөрийг Монгол орон даяар дамжуулж, иргэд олон нийтэд хүргэн ажилладаг.

Өнөөдрийн уулзалтаар цаашид салбарын бодлогыг аймаг, орон нутагт хэрэгжүүлэхэд дээрх байгууллагын салбаруудтай хэрхэн хамтарч ажиллах талаар санал солилцлоо.
