Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

НИЙСЛЭЛИЙН АЛСЛАГДСАН ДҮҮРГҮҮДЭД АЖИЛЛАЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Чанар хяналтын газрын Дарга И.Хайратбек, Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн Дарга Б.Ганбаяр нарын холбогдох албаныхан Нийслэлийн алслагдсан гурван дүүрэгт ажиллалаа.

Энэ хүрээнд Багануур дүүргийн Засаг даргын орлогч Б.Балжинням, Багахангай дүүргийн Засаг даргын Тамгын газрын Дарга Л.Санжийжамц, Налайх дүүргийн Засаг даргын Тамгийн газрын Дарга Ж.Алтангэрэл нартай уулзаж, “ХУРДАН” цэгийн үйл ажиллагааны талаар хэлэлцэв.

Уулзалтаар:

Дээрх дүүргүүдэд “ХУРДАН” цэгийг алслагдсан хороодод нэмж байгуулах, үйл ажиллагааг сайжруулах,

Иргэдэд “ХУРДАН” цэгийн үйлчилгээний талаарх мэдээ, мэдээлэл, сурталчилгааг нэмж хүргэх,

Иргэдийн цахим боловсролыг дээшлүүлэх хүрээнд үе шаттайгаар сургалт зохион байгуулах зэрэг асуудлуудыг ярилцаж, ажлын төлөвлөгөөндөө тусгалаа.

Ногоон хөгжлийг дэмжиж, цаасан хэрэглээг багасгана.

Хуульд зөвхөн бичмэл гарын үсгээр баталгаажуулж төрийн байгууллагаас үйлчилгээ авахаар заасан харилцаанд цахим гарын үсэг хэрэглэж болохоор зохицуулсан.

Өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг цахим хэлбэрээр гаргах, ирүүлсэн өргөдөл, гомдол, санал, хүсэлтийг шийдвэрлэж, хариуг цахим хэлбэрээр хүргүүлж болохоор тусгасан.

Финтекийн хөгжлийг дэмжинэ. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай Эрсдэл багатай этгээдэд цахим хэлбэрээр данс нээх боломжийг бүрдүүлнэ.

May be an image of 1 person and newsroom