Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ОРОН НУТАГ ДАХЬ ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХЭЛТСИЙН УДИРДЛАГУУДАД ХАРИЛЦАА ХОЛБОО, МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН САЛБАРЫН БОДЛОГО, ХУУЛЬ ТОГТООМЖ, ХЭРЭГЖИЛТИЙГ ЭРЧИМЖҮҮЛЭХ СУРГАЛТ, АРГА ХЭМЖЭЭ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

2024 оныг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил” болгон зарласнаар иргэдийг цахим хэрэглээнд сургах, төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх, төрийн үйлчилгээг үе шаттайгаар цахимжуулах ажлыг тусгасан.

Энэ хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас орон нутаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга нарт Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбарын бодлого, хууль тогтоомж, түүний хэрэгжилтийг эрчимжүүлэх, хамтын ажиллагааг өргөжүүлэх, кибер аюулгүй байдлын талаарх сургалт, арга хэмжээг Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Кибер аюулгүй байдлын зөвлөлтэй хамтран зохион байгуулж байна.

Тус арга хэмжээ нь 2024.01.17-2024.01.19 хүртэл 3 өдрийн турш 30 илтгэгчийн 32 сэдвээр зохион байгуулагдана.

Өнөөдөр уг арга хэмжээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яамны Кибер аюулгүй байдлын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын Нийтийн түлхүүрийн дэд бүтцийн асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн Э.Балдансамбуу “Кибер аюулгүй байдлын тогтолцоо, хууль, эрх зүйн орчин”, “Кибер аюулгүй байдлын үндсэн ойлголтууд”, “Эрсдэл ба эмзэг байдлын тухай ерөнхий ойлголт” сэдвээр Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер аюулгүй байдлын мэргэжилтэн Н.Дөлгөөн, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн Кибер халдлагаас урьдчилан сэргийлэх газрын дарга Г.Гантуяа 21 аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга нарт “Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам”, “Мэдээллийн аюулгүй байдлын тухай ерөнхий ойлголт” сэдвээр зөвлөгөө, мэдээлэл өглөө.