Өвөрхангай аймаг “Цахим шилжилтийг эрчимжүүлэх жил – 2024” зорилтот жилийн хүрээнд иргэдэд төрийн үйлчилгээг тасралтгүй, түргэн, шуурхай, хүргэх зорилгоор “Цахим төв”-ийг байгуулж, өнөөдөр нээлтийн үйл ажиллагааг зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар, аймгийн Засаг дарга И.Доржсүрэн, ИТХ-ын дарга О.Пүрэвдорж болон холбогдох төр, хувийн хэвшлийн байгууллагын төлөөлөгчид, иргэд оролцлоо.

Тус цахим төвд:
Төр, хувийн хэвшлийн 60 гаруй байгууллагын 600 орчим үйлчилгээг багтаасан ГЭРЭГЭ КИОСК
Төрийн лавлагаа, мэдээлэл авах төлбөр тооцооны үйлчилгээ үзүүлэх “ТҮЦ” машин,
ХУР-ДАН систем,
4 банкны АТМ, КИОСК машин зэрэг үйлчилгээ нэг дор байрлаж, нэг цэгээс үйлчилгээ авах орчин, нөхцөл бүрдлээ.
