Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ “DIGITAL FIRST-D1” АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Монгол улсын Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн “Цахим аймаг” бодлогын зөвлөмжийн хэрэгжилтийг орон нутагт эрчимжүүлэх ажлын хүрээнд бүх нийтийн цахим ур чадварыг дэмжих, Цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх, Төрийн цахим үйлчилгээний чанар хүртээмжийг нэмэгдүүлэх “Digital first-D1” арга хэмжээг өнөөдөр /2024.04.08/ Баян-Өлгий аймагт зохион байгуулж байна.

Тус арга хэмжээний нэгдсэн хуралд:

Цахим хөгжил, харилцаа холбооны Дэд сайд Ж.Эрхэмбаатар,

Аймгийн Засаг дарга А.Камелият,

Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед, Баян-Өлгий аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтсийн дарга Х.Ардахан

Монголын программ Хангамж Үйлдвэрлэгчдийн Холбоо ТББ-ын гүйцэтгэх захирал Б.Тамир болон аймгийн Засаг даргын Тамгын газрын удирдах албан тушаалтан, Төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагууд, сумдын Засаг дарга нар оролцлоо.

“Digital first-D1” арга хэмжээнд нэгдсэн хурал, төрийн албан хаагч, мэдээлэл технологийн ажилтнуудад зориулсан, ЕБС-ийн багш, ахлах ангийн сурагчдад зориулсан, жижиг, дунд бизнес эрхлэгчдэд зориулсан сургалтуудыг зохион байгуулж байгаагаас гадна орчин үеийн дэвшилтэд технологи, программ хангамжийг иргэд, олон нийтэд таниулан сурталчлах үзэсгэлэн экспо мөн явагдаж байна.