Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМД ХЭВШЬЕ” УРИАТАЙ “DIGITAL FIRST-D1” АРГА ХЭМЖЭЭ ӨНӨӨДӨР ЗАВХАН АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

“Цахимд хэвшье” үндэсний хэмжээнд өрнөж буй аяны хүрээнд Цахим хөгжил, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “И-Монгол академи” УТҮГ, “Үндэсний дата төв” УТҮГ, Харилцаа холбооны зохицуулах хороо, Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбоо ТББ гишүүн 22 байгууллагын хамтарсан 57 хүний бүрэлдэхүүнтэй мэргэжлийн баг баруун бүсийн 5 дахь аймаг болох Завхан аймагт (2024.04.12) ажиллалаа.


Цахим шилжилт аймаг, орон нутагт бодитоор хэрхэн хэрэгжиж байгаа, иргэд цахим хэрэглээг өдөр тутмын амьдралдаа хэвшүүлж чадаж байгаа эсэх, төрийн үйлчилгээ иргэдэд тэгш, хүртээмжтэй хүрч чадаж байгаа болон цаашид төрөөс, салбараас бодлогын ямар дэмжлэг үзүүлэх шаардлагатай байгаа зэрэг асуудлуудад хариулт өгөх, цахим шилжилтийг үндэсний хэмжээнд эрчимжүүлэх үүрэг бүхий ажлын хэсгийг ЦХХХ-ны дэд сайд Ж.Эрхэмбаатар ахлан ажиллаж байна.


Үүнд:
Аймгийн ЗДТГ-ын удирдах албан тушаалтан, төрийн болон хувийн хэвшлийн байгууллагын удирдлагуудад зориулсан ЦХХХЯ-наас бүсчилсэн хөгжлийн зорилтын хүрээнд хэрэгжүүлж буй зорилт, бодлого, арга хэмжээний талаарх танилцуулга, мэдээлэл
Төрийн албан хаагчид, мэдээллийн технологийн мэргэжилтнүүдэд зориулсан ЦХХХЯ-ны харьяа болон салбар байгууллагуудын төрийн байгууллагуудын үйлчилгээ, үйл ажиллагаанд шинэ систем, үйлчилгээ нэвтрүүлэх боломжийн талаарх танилцуулга, сургалт
Ерөнхий боловсролын сургуулийн багш, сурагчдад зориулсан сургалт
Жижиг, дунд, хувиараа бизнес эрхлэгч, аж ахуй нэгж, иргэд олон нийтэд зориулсан Монголын программ хангамж үйлдвэрлэгчдийн холбооны гишүүн 22 байгууллагын бүтээгдэхүүн үйлчилгээ, үзэсгэлэн, худалдаа, зөвлөгөө, мэдээлэл сургалт зэрэг арга хэмжээнүүд нэгэн зэрэг зохион байгуулагдана.