Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

БҮХ НИЙТИЙН ЦАХИМ УР ЧАДВАРЫГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТ НИЙСЛЭЛД ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх, мэдлэг, мэдээллийг нэмэгдүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадвар олгох сургалтыг нийслэл болон орон нутгийн хэмжээнд үе шаттайгаар зохион байгуулан ажиллаж байна.

Энэхүү ажлын хүрээнд өнөөдөр /2024.04.26/ Хан-Уул дүүргийн Засаг даргын тамгын газар, Хан-Уул дүүргийн 25 хорооны 120 төрийн албан хаагчдад:

• Орчин үеийн дэвшилтэт технологиуд,

• Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ ач холбогдол,

• Иргэд төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд,

• Мэдээллийн аюулгүй байдлаа хэрхэн хамгаалах талаар сургалт зохион байгууллаа.