Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж байгаа билээ.

Тус ажлын хүрээнд өнөөдөр /2024.06.03/ Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Хүүхэд, гэр бүл хөгжил, хамгааллын ерөнхий газрын нийт албан хаагчдад “Цахим хөгжлийг дэмжих хуулиуд”, “Цахим иргэн” гэсэн агуулгын хүрээнд сургалт зохион байгууллаа.

