Орон нутаг дахь цахим хөгжил, төрийн үйлчилгээний цахимжуулалтын ажилд иргэдийн сэтгэгдэл ямар байгаа талаар сонсон уулзалт хийж, салбар харьяа байгууллагуудын ажилтай танилцан тулгамдаж буй асуудлын талаар санал солилцлоо. Тухайлбал:
- Салбарт тулгамдаж буй хүний нөөцийн асуудал, хөдөлмөрийн үнэлэмж, дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн салбарын инженер мэргэжилтнүүдийг хэрхэн бэлтгэх;
- УИХ-аас батлан гаргасан салбарын хуулийг амьдрал дээр хэрэгжүүлж, хэрхэн хэрэгжилтийг ханган ажиллах;
- Төрийн үйлчилгээг нэгтгэж иргэдэд ойлгомжтой хүргэх, төрийн үйлчилгээний шат дарааллыг хэрхэн бууруулах;
- Харилцаа холбоо, мэдээлэл технологийн салбарыг хэрхэн эдийн засгийн бүтэц болгох зэрэг асуудлыг хөндөн ярилцлаа.

Хэнтий аймаг дахь томилолтод Цахим хөгжил, инновац харилцаа холбооны сайд Ц.Баатархүү, Инновацын бодлого зохицуулалтын газрын дарга Б.Бат-Өлзий , Сайдын зөвлөх Ж.Энхбат, Үндэсний дата төвийн захирал М.Баттулга, Үндэсний дата төвийн ерөнхий инженер Ө.Гантулга нар оролцлоо.

