Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын сургалтыг орон даяар үе шаттай зохион байгуулсаар байна.
Энэ хүрээнд өнөөдөр Төв аймгийн Төрийн албан хаагчдад зориулан цахим орчны зүй зохистой хэрэглээ, орчин үеийн дэвшилтэт технологи, цахим систем, программ хангамжийг ашиглан Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх кибер аюулгүй байдлын “Цахимд зөв байя” сургалтыг зохион байгуулав.
Сургалтыг Төв аймгийн ЗДТГ, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ, Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн болон төрийн бус байгууллага, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой хувийн эрх зүйн хуулийн этгээдийн албан хаагч, аж ахуйн нэгжийн ажилтан зэрэг 400 орчим хүн хамрагдлаа.
Сургалтын хүрээнд:
– Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал
– Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам
– Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал
– Танилт нэвтрэлт нууцлал
– Хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө
– Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах
– Цахим ул мөрөө хянах, хамгаалах
– Цахим залилангаас урьдчилан сэргийлэх
– Эцэг эхийн хяналтын программ
– Цахим орчин дахь донтолт, сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.