Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЦАХИМД ЗӨВ БАЙЯ” УРИАТАЙ КИБЕР АЮУЛГҮЙ БАЙДЛЫН СУРГАЛТЫГ ДОРНОГОВЬ АЙМАГТ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА.

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, “Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв” УТҮГ-тай хамтран цахим шилжилтийг эрчимжүүлэх, иргэдийн цахим ур чадварыг дээшлүүлэх зорилгоор бүх нийтийн цахим ур чадварын III үе шатны сургалтыг орон даяар зохион байгуулсаар байна.

Өнөөдөр Дорноговь аймаг дахь Төрийн албан хаагчдад зориулан цахим орчны зүй зохистой хэрэглээ, орчин үеийн дэвшилтэт технологи, цахим систем, shilen.gov.mn болон Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх кибер аюулгүй байдлын “Цахимд зөв байя” сургалтыг зохион байгуулав.

Сургалтыг Дорноговь аймгийн Засаг даргын тамгын газар, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төв УТҮГ, Дорноговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс хамтран зохион байгуулсан бөгөөд төрийн байгууллагын 140 орчим албан хаагч хамрагдлаа.

Сургалтын хүрээнд:

– Кибер аюулгүй байдлын өнөөгийн нөхцөл байдал

– Кибер аюулгүй байдлыг хангах нийтлэг журам

– Байгууллагын мэдээллийн аюулгүй байдал

– Танилт нэвтрэлт нууцлал

– Хиймэл оюун ухааны эерэг болон сөрөг нөлөө

– Хувийн мэдээллээ зүй зохистой удирдах, хамгаалах

– Цахим ул мөрөө хянах, хамгаалах

– Цахим залилангаас урьдчилан сэргийлэх

– Эцэг эхийн хяналтын программ

– Цахим орчин дахь донтолт, сэтгэл зүйн нөлөөлөл зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл, зөвлөмж хүргэсэн юм.