Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН БҮХ ХОРООНД “ХУРДАН” ЦЭГИЙН ҮЙЛЧИЛГЭЭ НЭВТЭРЧ, ИРГЭДЭД ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭ УЛАМ ОЙРТЛОО

Facebook
Twitter
LinkedIn

Монгол Улсын Засгийн газраас “20 минутын хот” буюу иргэд оршин суугаа бүсдээ төрийн үйлчилгээг 20 минутад авдаг байх стандартыг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар “ХУРДАН” цэгээр дамжуулан хэрэгжүүлж байна.

Тус ажлын хүрээнд 2024 онд Багануур, Багахангай, Налайх, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн бүх хороо буюу 65 хороонд “ХУРДАН” цэгийн үйлчилгээг үе шаттайгаар нэвтрүүлсэн бол өнөөдөр нийслэлийн хамгийн их хүн амтай Сонгинохайрхан дүүргийн 43 хороонд албан ёсоор нээлтээ хийлээ.

Ингэснээр иргэд “ХУРДАН” цэгээс:

Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт

Иргэний үнэмлэхийн лавлагаа

Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа

Авто тээврийн хэрэгслийн торгуулийн мэдээлэл

Жолоочийн лавлагаа, мэдээлэл

Эрүүл мэндийн даатгалын төлөлт шалгах

Шинжилгээний хариу авах

Зээлийн мэдээллийн лавлагаа

Үл хөдлөх эд хөрөнгөтэй эсэх лавлагаа

Хуулийн этгээд улсын бүртгэлд бүртгэлтэй эсэх лавлагаанаас гадна иргэний үнэмлэх дахин авах, ажилгүйдлийн тэтгэмж авах хүсэлт зэрэг төрийн 43 байгууллагын 451 төрлийн үйлчилгээг нэг дороос, цаг алдахгүй, хүндрэл чирэгдэлгүй, харьяалал харгалзахгүй авах боломжтой болж байна.

Тус дүүрэгт “ХУРДАН” цэг байгуулагдахаас өмнө Партизан, Эмээлт, Найрамдал, Орбит, Тахилт гэх мэт төвөөс алслагдсан хороодын иргэд төрийн үйлчилгээг авахын тулд 2-3 цагийг түгжрэлд зарцуулдаг байсан бол өнөөдрөөс эхлэн хорооныхоо байрнаас төрийн үйлчилгээг авч цаг хугацаа, эдийн засгаа хэмнэх боломжтой боллоо.