Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

XААИС-ИЙН ХЭРЭГЛЭЭНИЙ ШИНЖЛЭХ УХААНЫ СУРГУУЛИЙН ОЮУТНУУД ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАРТАЙ ТАНИЛЦЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Харилцаа холбоо, мэдээллийн технологийн салбар байгууллагын бодлого, үйл ажиллагаа, бүтэц зохион байгуулалт, мэдээллийн технологийн хэрэглээ, өнөөгийн байдалтай танилцах зорилгоор ХААИС-ийн Хэрэглээний шинжлэх ухааны сургуулийн Компьютерын ухааны тэнхимийн 31 оюутан Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Уулзалтын хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар болон холбогдох албаны хүмүүс салбарын бодлого, үйл ажиллагаа, цахим хөгжлийн багц хууль, төрийн нэгдсэн систем, дэмжих систем, дэвшилтэд технологи зэрэг сэдвийн хүрээнд мэдээлэл өглөө.