Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын удирдлагууд “МИТА-Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ”-ын Удирдах зөвлөлийн гишүүдтэй дэвшилтэд технологи ашиглан төрийн цахим үйлчилгээний чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд хамтран ажиллах боломжийг эрэлхийлсэн анхны уулзалтаа зохион байгууллаа.

Уулзалтад:
Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар
Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр
Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа
Аймаг хариуцсан хэлтсийн дарга Б.Дөлгөөн
Систем нэгтгэлийн хэлтсийн дарга Ж.Бямбадорж
МИТА-Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо ТББ-ыг төлөөлж:
Удирдах зөвлөлийн дарга Н.Баттулга
Гүйцэтгэх захирал Л.Хулан
Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чимэддорж, Н.Энхжаргал тэргүүтэй бусад холбогдох албаны хүмүүс оролцлоо.



Төрийн цахим үйлчилгээний зохтцуулалтын газрын дарга П.Батбаатар: “Монгол Улсын Засгийн газраас хэрэгжүүлж буй “DIGITAL FIRST” буюу “Цахимаар тэргүүнд” бодлогын хүрээнд мэдээллийн технологийн салбарт манлайлагч байгууллагуудтай хамтран ажиллах, зарим ажил, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд хамтран хэрэгжүүлэх нь бодит үр дүнд хүргэх ач холбогдолтой” хэмээн онцлов.
“МИТА-Мэдээллийн технологийн нэгдсэн холбоо” ТББ-ын Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Чимэддорж: “Технологийн дэвшлийг ашиглаж төрийн бүтээмжийг дээшлүүлэх боломжтой. Тэр дундаа хувийн хэвшлийн зүгээс төрийн байгууллагын цаасан суурьт үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлэх арга шийдлийг боловсруулахад дэмжлэг үзүүлэхэд бэлэн байна” гэлээ.

Харин тус ТББ-ын Гүйцэтгэх захирал Л.Хулан: “Цахим шилжилтийг амжилттай хэрэгжүүлэхэд дотоод нөөц бололцоог ашиглаад зогсохгүй, олон улсын сайн туршлага, шинэ шийдлийг нутагшуулах замаар хэрэгжүүлэх нь илүү бодитой үр дүнд хүрнэ” гэв.
Уулзалтын үр дүнд талууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулахаас гадна “Бүх нийтийн цахим ур чадварыг дээшлүүлэх тавдугаар аян”-ыг улс орон даяар зохион байгуулахад хамтран ажиллахаар тохиролцлоо.
