Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ХӨДӨЛГӨӨНТ “ХУРДАН” ЦЭГ ДОРНОД АЙМАГТ АЖИЛЛАНА

Facebook
Twitter
LinkedIn

Тогтвортой хөгжлийн зорилтын Хамтарсан сангийн дэмжлэгтэйгээр НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тэргүүлэн Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газартай хамтран хэрэгжүүлж буй “Төрийн цахим үйлчилгээний хүртээмжийг сайжруулах, олон нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх (DEMOSC) төсөл”-ийн хүрээнд хөдөлгөөнт “ХУРДАН” цэг Дорнод аймгийн хүн амын төвлөрөл ихтэй томоохон зах, худалдааны төвүүдийн гадна талбайд байрлаж, төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүндрэл чирэгдэлгүй хүргэх гэж байна.

5-р сарын 14-ны Лхагва гарагт

09:00-11:00 – Хэрлэн сумын 3-р баг, Ялалтын хөшөө

11:00-12:00 – Хэрлэн сумын 7-р баг, Шинэ Засаг даргын тамгын газар

13:00-14:00 – Хэрлэн сумын 4-р баг, Монгол Улсын их сургуулийн Зүүн бүсийн сургууль

14:00-17:00 Хэрлэн сумын 3-р баг, Төмөр зам

5-р сарын 15-ны Пүрэв гарагт

10:00-15:00 – Чойбалсан сумын төв

Та бүхэн хөдөлгөөнт “ХУРДАН” цэгээс:

Операторын горимоор – Төрийн 43 байгууллагын 478 үйлчилгээ

Киоск машинаас – Төр, хувийн хэвшлийн 60 байгууллагын 600 гаруй үйлчилгээг нэг дороос аваарай!

ТӨРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦЭГ – ХААНААС Ч ОЙРХОН

UN Mongolia – Нэгдсэн Үндэстний Байгууллага

UNDP in Mongolia – НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яам

Дорнод аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс

#unjointprogram#UNDPMONGOLIA

#төрийнцахимүйлчилгээнийзохицуулалтынгазар#төрийнцахимүйлчилгээ#бүхнийтийнцахимурчадвар

#demoscproject