Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

КАНАД УЛСЫН ЗАСГИЙН ГАЗРЫН ДЭМЖЛЭГТЭЙ “МЕРИТ” ТӨСӨЛТЭЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь Канад улсын “Каталисте Плас” байгууллагатай “Канад-Монголын Мерит төсөл”-ийг хамтран хэрэгжүүлэх тухай санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд:

• Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар

• Чанар хяналтын газрын дарга И.Хайратбек

• Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа

• Канад-Монголын Мерит төслийн суурин төлөөлөгч Женнифер Адамс

• Төслийн мэргэжилтэн З.Сэргэлэн, Т.Туул болон холбогдох албаны хүмүүс оролцлоо.

“Канад-Монголын Мерит төсөл” нь иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх, орон нутгийн иргэдийн оролцоог нэмэгдүүлж, төрийн үйл ажиллагааны чанарыг сайжруулах чиглэлээр төрийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа юм.

Энэ хүрээнд Архангай аймагт 2.5 жилийн хугацаанд төрийн үйлчилгээг иргэдэд цахимаар хүргэх чадамж, цахим орчинд ажиллах мэдлэг чадварыг дээшлүүлэх төсөл хэрэгжүүлнэ.

Ялангуяа сум, орон нутгийн алслагдсан багт төрийн үйлчилгээг хүндрэл чирэгдэлгүй, шат дамжлага багатайгаар хүргэх, төрийн албан хаагчдыг чадавхжуулахад төслийн зорилго оршиж байна.