Өмнөговь аймаг дахь Төрийн цахим үйлчилгээний хэлтэс нь иргэдэд төрийн үйлчилгээг цахимаар үзүүлэхээс гадна бүх нийтийн цахим ур чадварыг нэмэгдүүлэх төрөл бүрийн сургалтыг цахим, танхим хослосон хэлбэрээр зохион байгуулсаар ирсэн билээ.

2025 он гарсаар Өмнөговь аймагт давхардсан тоогоор 3000 гаруй төрийн алба хаагч, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид, ахмад настнуудыг сургалтад хамруулжээ.

Иргэдийн хамгийн их сонирхдог сэдвүүдийн хүрээнд буюу

“Хиймэл оюуны дэвшил”, “Кибер халдлага, урьдчилан сэргийлэлт”, “5G технологи” сэдвүүдээр сургалт зохион байгуулдаг бөгөөд албан байгууллага, хамт олноороо дээрх сэдвүүдийн хүрээнд сургалт авах боломжтой.
