Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

“ЭМПАСОФТ” ТЕХНОЛОГИЙН СУРГУУЛЬТАЙ ХАМТРАН АЖИЛЛАХ САНАМЖ БИЧИГ БАЙГУУЛАВ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар нь мэдээлэл технологийн салбарын ирээдүйн боловсон хүчнийг бэлтгэх, өсвөр үеийн хүүхэд, залууст мэргэжлийн чиг баримжаа олгох, тэднийг дэмжих зорилгоор мэдээлэл технологийн “Эмпасофт” технологийн сургуультай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа.

Санамж бичиг байгуулах үйл ажиллагаанд:

– Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга П.Батбаатар

– Хамтын ажиллагаа, хэрэглэгчийн үйлчилгээний хэлтсийн дарга Ж.Анхбаяр

– Нийслэл хариуцсан хэлтсийн дарга Ж.Даваасүрэн

– Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Г.Ариунзаяа

– “Эмпасофт” технологийн сургуулийн захирал О.Энхжин болон бусад албаны хүмүүс оролцлоо.

Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд талууд өсвөр насны хүүхэд, залуусын дунд мэдээллийн технологийн боловсролыг түгээн дэлгэрүүлэх, кибер аюулгүй байдал, хиймэл оюуны чиглэлээр мэдлэг олгох зорилготой олон талт сургалт, хөтөлбөрүүдийг хамтран хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.

Тухайлбал, өсвөрийн “ХУРДАН” клубийн гишүүдэд зориулсан мэдээллийн технологийн чиглэлийн зуны сургалтыг хамтран зохион байгуулахаар болсон бөгөөд энэхүү сургалтаар дамжуулан хүүхэд, залуусыг технологийн хөгжил, инновацийн чиг хандлагатай танилцуулж, тэдний мэргэжлийн сонирхлыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой юм.