Уулзалтаар НҮБХХ-ийн DEMOSC төсөл, НҮБ-ын Хүүхдийн Сан, ЮНЕСКО, Дэлхийн Зөн, People in Need “ИНБ-ыг чадавхжуулах замаар цахим оролцоог нэмэгдүүлэх нь” DICE төсөл, ЖАЙКА зэрэг олон улсын байгууллагуудын төлөөлөл төсөл, хөтөлбөрүүдээ танилцуулж, төрийн үйлчилгээг цахимжуулах талаарх амжилт дэвшил, түүнчлэн тулгамдаж буй асуудлуудын талаар санал солилцов. Дижитал шилжилтийг эрчимжүүлэхэд хөгжлийн туслалцааны төсөл, хөтөлбөрүүдийн цаашдын хамтын ажиллагааг сайжруулах, инновацийг дэмжих, мэдээлэл солилцоог идэвхижүүлэх тухай оролцогчид санал нэгдэв.






