Канад Улсын Засгийн газрын санхүүжилтээр хэрэгжиж буй “Тэгш, хүртээмжтэй засаглалын төлөө бүтээлч манлайлал i-LEAD” төслийн хүрээнд 2025 оны 12 дугаар сарын 19–20-ны өдрүүдэд Архангай аймагт Иргэний нийгмийн байгууллагуудын (ИНБ) цахим ур чадварыг нэмэгдүүлэх сургалт, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Сургалт, хэлэлцүүлгийг Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газар, Архангай аймгийн Цахим шилжилт, үйлчилгээний хэлтэс, мөн “Эмэгтэйчүүд, залуучуудын Оюуны сан” Үндэсний сүлжээ ТББ хамтран зохион байгуулж, оролцогчдод чиглэсэн агуулгыг хамтран хүргэлээ.

Сургалтын гол агуулга:
Дижитал шилжилтийн эрин үеийн ИНБ-ын оролцоо, манлайлал
Цахим орчны аюулгүй байдал, хувийн мэдээлэл хамгаалалт
Төрийн цахим үйлчилгээ авах ур чадвар
Шилэн дансны мониторинг ба иргэдийн оролцоо
Бодлого боловсруулах, хэрэгжүүлэх үйл явцад цахимаар оролцох арга зам зэрэг сэдвийн хүрээнд иргэдийн цахим ур чадвар, мэдлэгийг дээшлүүлэв.




Мөн Оролцогчид D-парламент, Шилэн данс зэрэг платформ ашиглан хуулийн төсөлд санал өгөх, орон нутгийн төсвийн зарцуулалтад хяналт тавих дадлага ажил хийж, бодит кейс дээр тулгуурласан бүтээлч хэлэлцүүлэг өрнүүлэв.
