Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хамтын ажиллагааны хүрээнд нийслэл Улаанбаатар хотын 9 дүүрэгт харилцаа холбоо, мэдээллийн технологийн өсвөрийн “ХУРДАН” клубийг байгуулах ажлыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Уг ажлын хүрээнд клубийн үйл ажиллагааг үр дүнтэй зохион байгуулах, сурагчдад чиглэсэн сургалтыг чанартай хүргэх зорилгоор нийт 15 сургагч багшийг “СУРГАГЧ БАГШ”-аар бэлтгэж байгаа бөгөөд багш нарыг чадавхжуулах, сургалтын орчныг сайжруулахад чиглэсэн арга хэмжээг зохион байгууллаа.

Арга хэмжээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын дарга Ц.Борхүү, Цахим ур чадвар, олон нийттэй харилцах газрын Цахим ур чадварын хэлтсийн дарга Н.Алтансувд, нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга Ү.Ганболд, Нийслэлийн Боловсролын газрын дарга Б.Амартүвшин болон холбогдох сургуулиудын удирдлага, багш нар оролцлоо.

Энэхүү арга хэмжээ нь нийслэлийн хэмжээнд “ХУРДАН” клубийн үйл ажиллагааг өргөжүүлэх, өсвөр үеийнхний мэдээллийн технологийн мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх, дижитал шилжилтийн суурийг бэхжүүлэх цаашлаад сургалтын чанар, хүртээмжийг нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал алхам болж байна.

