Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор хэрэгжиж буй “Цахимд ч найз байя” үндэсний нөлөөллийн аяны хүрээнд Хэнтий аймгийн Хэрлэн сумын 1-р сургуулийн дунд, ахлах ангийн сурагчдад зориулсан “Цахим дээрэлхэл, муу зүйлийн эсрэг хамтдаа” сэдэвт сургалтыг амжилттай зохион байгууллаа.

Сургалтын үеэр сурагчид цахим орчин дахь үе тэнгийн дээрэлхэл, сөрөг нөлөөллийн талаар мэдлэг, ойлголтоо нэмэгдүүлж, бие биедээ эергээр нөлөөлөх, хүндэтгэлтэй харилцааг төлөвшүүлэхийн ач холбогдлыг хэлэлцэн, дээрэлхлийн эсрэг нэгдэж чадна гэдгээ илэрхийлэн дуу хоолойгоо нэгтгэлээ.



“Цахимд ч найз байя” аяны гол онцлог нь хүүхэд хүүхдэдээ эерэг нөлөө үзүүлэх зарчимд тулгуурлаж байгаад оршиж байна. Энэ хүрээнд сурагчид зөвхөн мэдээлэл хүлээн авагч бус, харин өөрсдөө үе тэнгийнхэндээ зөв хандлага, зөв хэрэглээг түгээх оролцогч, манлайлагчид болж байгаагаараа онцлог юм.
