Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар

МЭДЭЭ

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас Сүхбаатар аймгийн Засаг даргын Тамгын газар болон харьяа хэлтэс, агентлагуудын 46 албан хаагчдад зориулан төрийн үйлчилгээний бүртгэлийн нэгдсэн систем болох services.khurdan.gov.mn системийн сургалтыг зохион байгууллаа

Facebook
Twitter
LinkedIn
default

Сургалтаар Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Дахин загварчлалын хэлтсийн дарга Э.Түвшинбаяр, Салбар дундын зохицуулалт, дахин загварчлалын газрын ахлах мэргэжилтэн А.Солонго нар төрийн үйлчилгээний бүртгэлийн нэгдсэн системийн ашиглалт, хөгжүүлэлт, мэдээлэл шинэчлэх үйл ажиллагааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгч ажиллав.

default

Тодруулбал, байгууллага болон үйлчилгээний мэдээллийг системд бүртгэх, нэмэх, засварлах, устгах, үйлчилгээ үзүүлэх сувгуудыг тодорхойлох, үйлчилгээтэй холбоотой хууль, эрх зүйн үндэслэлийг бүртгэх зэрэг системийн үндсэн үйл ажиллагааны талаар практик мэдлэг, арга зүйг танилцууллаа.

default

services.khurdan.gov.mn систем нь мэдээлэл хариуцагч байгууллагуудаас хүн, хуулийн этгээдэд үзүүлж буй төрийн үйлчилгээг нэгтгэн бүртгэх зориулалттай бөгөөд Монгол Улсад анх удаа төрийн байгууллага болон тэдгээрийн үзүүлж буй үйлчилгээг нэгдсэн байдлаар тоолж, бүртгэсэн цахим систем юм.

default

Тус системийг хөгжүүлснээр төрийн үйлчилгээний тоо, төрөл, үйлчилгээ үзүүлэх хэлбэр, хууль эрх зүйн үндэслэл зэрэг мэдээллийг нэг цэгээс харах боломж бүрдэж, төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, дахин загварчлах, бодлого төлөвлөлтөд шаардлагатай суурь мэдээллийг бүрдүүлэх ач холбогдолтой юм.