REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ХЭНТИЙ АЙМГИЙН ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ АЛБАН ХААГЧДЫГ ЧАДАВХЖУУЛАХ СУРГАЛТАД ХАМРУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн үйлчилгээний нэгдсэн системээр хүн, хуулийн этгээдэд төрийн үйлчилгээг “ХУРДАН” шуурхай, хүртээмжтэй хүргэх албан хаагчдыг чадавхжуулах, мэдлэг, ойлголт, мэдээлэл олгох сургалтыг Хэнтий аймагт амжилттай зохион байгууллаа. ТЦҮЗГ-ын Үйлчилгээний нэгдсэн төвийн зохицуулалтын газрын Орон нутаг хариуцсан хэлтсийн дарга М.Алимаагаар ахлуулсан сургалтын баг Дорнод аймагт ажиллаа.

Сургалтад 21 албан хаагч хамрагдаж, доорх сэдвүүдийн хүрээнд мэдлэг, ур чадвараа дээшлүүлэв.

  • Байгууллагын танилцуулга;
  • Үйлчилгээний ажилтны түр журам;
  • Холбогдох хууль тогтоомж;
  • Төрийн үйлчилгээний хүсэлтийн бүртгэл хяналтын систем дээр ажиллах заавар.