REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ЭМЧ, МЭРГЭЖИЛТНҮҮДЭД ЦАХИМ УР ЧАДВАР ОЛГОХ СУРГАЛТЫГ ҮЕ ШАТТАЙГААР ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газраас төрийн албан хаагчид болон иргэдэд цахим ур чадвар олгох сургалтыг үе шаттайгаар хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд өнөөдөр /2023.09.22/ Сүхбаатар дүүргийн Нэгдсэн эмнэлгийн тасгийн эрхлэгч, сувилагч нарт болон тус дүүргийн Өрхийн Эрүүл Мэндийн Төвийн Эрүүл мэндийн нийгмийн ажилтан, Нийгмийн эрүүл мэндийн мэргэжилтэн нарын 70 гаруй төрийн албан хаагчдыг сургалтад хамрууллаа.

Энэ өдрийн сургалтыг ТЦҮЗГ-ын Сургалт хөгжлийн хэлтсийн дарга Б.Отгонбаяр

Тоон гарын үсэг ба түүний хэрэглээ,

Иргэд, төрийн албан хаагчдад хэрэгцээт цахим хуудсууд,

Цахим ур чадвар, мэдээллийн аюулгүй байдал сэдвээр

Сургалт хөгжлийн мэргэжилтэн Т.Гантогтох

Шинэчлэх сэтгэлгээ сэдвээр тус тус зохион байгууллаа.

Тус дүүргийн Нэгдсэн эмнэлэг нь “Мэдээллийн аюулгүй байдлыг хангах журам” батлахаар төлөвлөж байгаа тул өнөөдрийн сургалт байгууллагын ажилтнуудын цахим ур чадварыг сайжруулахад ихээхэн ач холбогдолтой сургалт боллоо хэмээн эмнэлгийн удирдлагууд онцолж байв.

Дээрх сургалтыг цаашид хоёр үе шаттайгаар нийт Өрхийн Эрүүл Мэндийн төвүүдэд зохион байгуулахаар төлөвлөж байгаа юм.

Түүнчлэн Төрийн байгууллагууд ажилтнуудынхаа цахим ур чадварыг дээшлүүлэх хүрээнд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газарт хүсэлт илгээж, сургалтад хамрагдах боломжтой юм.