REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ӨНӨӨДӨР ОЛОН УЛСЫН ЦАГААН ТУУЗТАН”-Ы ӨДӨР

Facebook
Twitter
LinkedIn

1991 оны энэ өдөр Канадын эрчүүдийн цөөнх бусад эрчүүдийг эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг таслан зогсооход хариуцлагатай байх ёстойг уриалж цагаан тууз зүүсэн аж.
Зургаан долоо хоногийн дотор Канадын 100 мянган эр цагаан тууз зүүж дэмжиж буйгаа илэрхийлж, хэлэлцүүлэгт оролцсон байна.
Цагаан тууз зүүсэн хүн эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийн талаар дуугүй өнгөрөхгүй, хэзээ ч хүчирхийлэл үйлдэхгүй гэсэн амлалт өгч байгааг илэрхийлдэг байна.
Өдгөө 170 гаруй орны олон мянган байгууллага, хувь хүмүүс энэ аянд нэгдэж охид эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийллийг зогсоохыг уриалж байгаа юм.
Тус аян жил бүрийн 11 дүгээр сарын 25-аас 12 дугаар сарын 10-ныг дуустал 16 хоног үргэлжилдэг бөгөөд уг аянд Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газар үйлчилгээний хэлтэс нэгдэж байна.