REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

ТӨРИЙН ЦАХИМ ҮЙЛЧИЛГЭЭГ ОЛОН НИЙТЭД СУРТАЛЧЛАН ТАНИУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН ЯВУУЛЛАА

Facebook
Twitter
LinkedIn

Цахим хөгжил, Харилцаа холбооны яам, Төрийн Цахим үйлчилгээний зохицуулалтын газар, Булган аймаг дахь Төрийн Цахим үйлчилгээний хэлтсээс “Төрийн Цахим үйлчилгээг олон нийтэд сурталчлан таниулах” ажлын хүрээнд төрийн албан хаагчдад цахим ур чадварын мэдлэг олгох 2 дугаар шатны сургалтыг зохион байгуулж байна. Энэ хүрээнд 12 дугаар сарын 5-ны өдөр Булган сумын 1, 2 ,6 дугаар цэцэрлэгийн нийт 45 албан хаагчдыг хамрууллаа.

Тус сургалт нь:

Цахим засаглал

Цахим ур чадвар

Мэдээллийн аюулгүй байдал

Орчин үеийн дэвшилтэт технологи

Цахим орчин дахь хүүхэд хамгаалал

Цахим үе тэнгийн дээрхлэлт зэрэг сэдвийн хүрээнд өрнөлөө.