Нотариатын үйлчилгээнд lavlagaa.e-mongolia системийг тун удахгүй нэвтрүүлэхээр боллоо. Тодруулбал, Төрийн цахим үйлчилгээний зохицуулалтын газрын Систем нэгтгэл, сургалт хөгжлийн газрын Дарга Б.Одбаяр тэргүүтэй албаныхан Монголын нотариатчдын танхимын Ерөнхийлөгч Ч.Баянжаргал болон тус танхимын гишүүдийн төлөөлөлд өнөөдөр (2023.12.01) дээрх системийг хэрхэн ашиглах талаар сургалт, мэдээллийг өглөө.
lavlagaa.e-mongolia системийг нотариатын үйлчилгээнд ирэх долоо хоногоос нэвтрүүлснээр иргэд нотариатын үйлчилгээ авахдаа заавал иргэний үнэмлэх, төрсний гэрчилгээ зэргийг авч очих шаардлагагүй бөгөөд тухайн иргэний зөвшөөрлөөр бичиг баримтын лавлагаа, тодорхойлолтыг системээс татаж, үйлчилгээ үзүүлэх юм.