REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

Бүгд Найрамдах Болгар Улс болон хавсран суугаа Румын, Грек, Молдова, Кипр, Умард Македони Улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй 150 гаруй Монгол улсын иргэнд ХУРДАН цэгийн үйлчилгээг авах боломжтой боллоо

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Бүгд Найрамдах Болгар Улсад суугаа элчин сайдын яаманд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд “ХУРДАН” цэг нээгдсэнээр Бүгд Найрамдах Болгар Улс болон хавсран суугаа Румын, Грек, Молдова, Кипр, Умард Македони Улсуудад сурч, ажиллаж, амьдарч буй 150 гаруй Монгол улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа, тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 124 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 18 дахь улсын 23 дахь цэг болж байна.

Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 56 байгууллагын 785 үйлчилгээг “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна