REGULATORY AGENCY OF GOVERNMENT DIGITAL SERVICES

NEWS

МОНГОЛ УЛСААС МАНЖУУР ХОТОД СУУГАА КОНСУЛЫН ГАЗРЫН БАЙРАНД “ХУРДАН” ЦЭГ НЭЭГДЛЭЭ

Facebook
Twitter
LinkedIn

Төрийн цахим үйлчилгээг иргэн танд хаанаас ч ойр, түргэн шуурхай хүргэх “ХУРДАН” цэгийг Монгол Улсаас Манжуур хотод суугаа Консулын газрын байранд нээлээ.

Тус Элчин сайдын яаманд төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэг нээгдсэнээр Манжуур хотод сурч, ажиллаж, амьдарч буй 40 гаруй Монгол Улсын иргэн төрийн 51 байгууллагын 467 төрлийн үйлчилгээ, 98 төрлийн лавлагаа тодорхойлолтыг үнэ төлбөргүй, хүндрэл, чирэгдэлгүй, хурдан, шуурхай авах боломж бүрдэж байна.

Өнөөдрийн байдлаар төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгийг Монгол улсын хэмжээнд 125 цэгт нээсэн бол энэхүү цэг нь хилийн чанадад нээсэн 18 улсын 25 дахь цэг болж байна.💫

✔️Цаашид үйлчилгээний төрөл, тоог нэмэгдүүлж, энэ онд багтаан 56 байгууллагын 785 орчим үйлчилгээг төрийн цахим үйлчилгээний “ХУРДАН” цэгээр дамжуулан хүргэхээс гадна 40 гаруй Дипломат төлөөлөгчийн газраар дамжуулан төрийн үйлчилгээг гадаад улсад сурч, ажиллаж, амьдарч буй иргэддээ хүргэхээр төлөвлөн ажиллаж байна.May be an image of text